2
Шар, улаан, цэнхэр, ногоолин толгод үзэгднэм
Сая нумарсан солонгын үзүүр энд дүрэгднэм
Сэтэрт хүрэн морины зоонд завилсан бурхан
Сэвлэг даахьт хүүгийн тарнит үгс тодорном
"...ҮҮлэн гараад бороо орохын цагт*
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ?
Үйл нь байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ?..."
Хорвоогийн гунигт үнэнд хэзээ нэгтээ тайрагдана
Хосоор найгах сэмбэрүү цасны хяруунд хайрагдана
Хойшдоо би ч бас насны зөрөгт дайрагдана
Долоон харын уулнаа "Шувуун хошуут" ** тохионом
Дорно тэнгэрийн хаяанаа үүлэн орхимж шаргалтнам
Догшин ноён Хутагт салхиар илбэж адисланам
*- Хутагтын 7 настайдаа хэлсэн шүлэг
**- Тохиол дор төрсөн одных нь нэр
Ингээд л төгсгөл мөр нь дараа шүлгийн эхлэл болоод л үргэлжлээд байдаг хэлхээ 14 шүлэг, харин 15 дахь шүлэг нь мөнөөх шүлгүүдийн холбосон 14 эхлэл болоод төгсгөл мөрүүд бие даасан шүлэг болон орших учиртай, ингэж байж сонет цэцгэн эрхи болно. Анх 13-р зуунд Данте, Петрарк нар үүсгэсэн, хожим нь Шекспир, Ронсар нар за тэгээд Оросоос дамжаад манайд 20-р зууны 80-аад оноос бичигдэх болсон хэлбэр дээ. 1986 онд би-вээр "Миний ертөнц" анхны сонет цэцгэн эрхи бичиж "Галын анир" номдоо рхуулж байв.Тжр үед нь профессор Д.Галбаатар зэрэг хүмүүс анзааран "урам " өгч байв. Догшин Хутагтын цадиг бол миний 2 дахь сонет цэцгэн эрхи юм.Одоо хайрын тухай ганц сайхан сонет цэцгэн эрх бичнэ, тэгээд л энэ хэлбэрээс зодог тайлна даа, ер нь бичихэд хэцүү шүү, хэлбэрийг нь заавал барих ёстой, за тэгээд бадаглал зүй, аяс аялгуу, толгой сүүл холболт гэх мэт. Тэхдээ бяр амтагдаад сайхан байдаг юм аа. Блогчид та нарт маань сонирхолтой гэвэл, би 15 шүлгээ бичиж болно шүү, андууд минь